Дундговь аймагт Хонины цэцэг” өвчин гарчээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2016-10-04 10:07:30

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр ус багийн “Талын хоолой”-д “Хонины цэцэг” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Тус нутагт намаржиж байгаа малчин Э 80 хонь, 18 хурганд энэ сарын 03-нд “Хонины цэцэг” өвчин гарсан бөгөөд сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Түүнчлэн Шилийн гол багийн “Шилийн гашуун”-д өнгөрсөн сарын 30-нд мөн “Хонины цэцэг” өвчин гарсан бөгөөд мөн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Өвчны голомтод байгаа бүх хонийг бэлчээрт гаргахгүй байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ