Самар түүж яваад төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-04 15:22:15

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бүргэтий багийн “Хамрын-Ам” гэдэг газарт самар түүж яваад төөрсөн иргэн А-г эсэн мэнд олжээ. 

Тэрбээр өнгөрөгч сарын 23-ны өдөр самар түүж байсан отгоосоо сумын төв орж хүнсээ авч ирнэ гэж яваад сураггүй болсон байна. Алга болсон дуудлагыг 10 дугаар сарын 2-ны өдрийн 11:55 цагт Онцгой байдлын алба хүлээн авч, 5 албан хаагч,1 автомашинтай, орон нутгийн 22 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 23:00 цагт “Хамрын- Ам” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

Харин Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар есдүгээр сарын 30-нд Орхон голыг усанд осолдсон 14 настай О-г үргэлжлүүлэн эрэн хайж байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ