СЭЛЭНГЭ: Сувилагч мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлэх сарын аян өрнөж байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл
мэндийн салбараас сувилагч нараа алдаршуулах, сувилахуйн ухааныг сурталчлах, сувилагч
мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлэх сарын аяныг
амжилттай зохион
байгуулж байна.
“Эрүүл байхын жаргал, баяр
баясал бэлэглэгч сувилагч тандаа баярлалаа” нэртэй энэхүү аяны хүрээнд олон
чухал ажлыг авч хэрэгжүүлж байна.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
сум дахь “Асгатын дов” Уламжлалтын эмнэлгийн Тусламж үйлчилгээний чанарын аюулгүй байдал /ТҮЧАБ/-ын баг,
Сувилахуйн баг хамтран сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ дунд 4
төрөлт мэдлэг, авхаалж самбаа, ур
чадвар сорьсон тэмцээнийг зохион байгуулсан байна.
Энэхүү
ур чадварын тэмцээн нь Халдвараас сэргийлэх хяналт А/537 тоот тушаал, Үйлчлүүлэгчийг
зөв танин тодруулах журам А/352, Эмнэлзүйн гардан үйлдлийн стандарт MNS, Өвчний
карттай хэрхэн ажиллах, сувилгааны түүх гэсэн төрлөөр болжээ.
Оролцож
байгаа мэргэжилтнүүд хоёр багт хуваагдан өрсөлдсөн байна. Ингээд ур чадвар, мэдлэг,
авхаалж самбаагаараа Б.Хишигжаргал ахлагчтай “Тэсэрдэг чихрүүд” баг манлайлжээ.
Тус тэмцээний ерөнхий шүүгчээр эмнэлгийн захирал, их эмч Т.Дуламсүрэн, ТҮЧАБ ахлах, их эмч А.Өлзийцэцэг, ХСХ багийн ахлагч, их эмч Д.Орхончимэг, Дотоод хяналтын багийн гишүүн, жор баригч Б.Лхагвадулам нар ажиллажээ.