ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг шалгаж байна

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2016-10-07 10:43:48

АТГ-аас Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг шалгаж эхэлжээ.

Төрийн албаны зөвлөлийн ШЕЗ-ийн дэргэдэх салбар зөвлөлөөс ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн талаар гомдол ирүүлсэн байна. Тиймээс Т.Мэндсайханыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн шалгаж эхэлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ