Хөвсгөл, Сүхбаатар аймагт газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-05-28 09:45:31

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт 8:02 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Газар хөдлөлт тус аймгийн Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 57 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км, Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 60 км зайд болсон байна.


Үүнээс өмнөхөн Улаанбаатарын 6:06 цагт БНХАУ-д 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Сүхбаатар аймагт мэдрэгджээ. Тус газар хөдлөлт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс урд зүгт 123 км, Дарьганга сумын төвөөс зүүн зүгт 154 км, Наран сумын төвөөс зүүн зүгт 161 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.

 

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээрхүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.


Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга д
оторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.


Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд 
хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

 

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

 

Холбоотой мэдээ