“Тавантолгой төмөр зам” ХХК тэргэнцэртэй ачааны вагон засах эрхтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төслийн хүрээнд ОХУ-ын Судалгаа үйлдвэрлэлийн корпорацын Вагон угсралтын компани /НПК "ОВК"/ -д үйлдвэрлэсэн 809 ачааны вагоныг хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж байна.
Тус компанийн 18-9810,
18-9855 загварын тэргэнцэртэй ачааны вагонуудыг Монголд албан ёсоор засварлах эрхийн гэрчилгээг
“Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.
Ингэснээр монгол инженерүүд
орчин үеийн инновац, технологи шингэсэн дээрх загварын тэргэнцэртэй ачааны вагонуудад урсгал засвар хийх 3-р
зэргийн эрхтэй болж байгаа юм.
"ОВК" нь инженерчлэл, засвар үйлчилгээгээрээ болон 1520 мм царигийн төмөр замын вагон үйлдвэрлэлээрээ ОХУ-даа тэргүүлэгч компани бөгөөд жилд 22 мянга гаруй вагон үйлдвэрлэх хүчин чадалтайг Тавантолгой төмөр зам ХХК мэдээлжээ.