ӨНӨӨДӨР: Газрын хэвлийн баялгийн ашиглалтын тайланг хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-21 08:04:01

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 21-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: СЕХ-нд: Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган турших, баталгаажуулна. Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг турших, шалгах үйл ажиллагаа нээлттэй. Утас: 9912-2141.

11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд. Азид анх удаа диск гольфын спортыг хөгжүүлэх зорилгоор “Олон улсын мэргэжлийн диск гольфын холбоо” болон АНУ-ын Паул Макбет сангийн төлөөлөгчид удахгүй зохион байгуулах тэмцээний талаар мэдээлнэ.

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц хэвлэлийн хурал зарлажээ.

10:30 цагт: Д.Сүхбаатарын талбайд “Монполимет” группийн 1300 гаруй ажилтны төлөөлөл тайван жагсаал хийж, үйлдвэрүүдийг нь нээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхээр хангаж өгөхийг шаардана. Утас: 8801-0222.

15:00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар болон орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” тайлангийн хэлэлцүүлэгтэй. 



Холбоотой мэдээ