"Лалын улс" яаж "Toyota"-тай болж байгааг шалгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /TASS/. Автомашинууд нь террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын гарт яаж олон тоогоор орж байгааг мөрдөн шалгахад Японы “Toyota Motor Corp” корпораци АНУ-ын эрх баригчидтай бүх талаар хамтран ажиллана. Энэ тухай тус компанийн Америк дахь салбарын албан ёсны төлөөлөгч Киодо агентлагт мэдээлжээ.
“Лалын улс”-ынхан “Hilux”, “Land Cruiser” зэрэг “Toyota”-гийн жийп машинуудыг яаж олон тоогоор олж авч байгааг Вашингтоны эрх баригчид олж илрүүлэхийг оролдож байна гэж хэвлэлүүд урьд нь мэдээлсэн билээ. Террорист бүлэглэлийнхэн саяхан “Toyota”-гийн хэдэн зуун шинэ автомашинтай болсныг онцлон дурдаж байна.
“Toyota” компанийнхан 2012 оноос хойш Сирид үйл ажиллагаа явуулахаа зогсоосон гэж мэдэгдэж байгаа юм. Гэвч Сирийн нутаг дэвсгэрт явж буй “Лалын улс”-ын босогчдын цувааг авсан бичлэгээс тус бүлэглэлийн автомашинуудын гуравны хоёр нь “Toyota”-гийн машинууд болох нь харагджээ.
Д.Жаргал