ДОРНОД: БОЭТ, Малчин хорооллын урд хэсэг, Модон гүүр, Бунхан толгой орчимд усанд орохгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-14 12:39:42

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хэрлэн гол өнөө өглөөний байдлаар үерийн түвшнийг 10 см-ээр даваад байна. Тодруулбал, Хэрлэн гол БОЭТ, Малчин хорооллын урд тал, Модон гүүр, Бунхан толгой орчимд маш гүн үерлэж, сүүлийн өдрүүдэд тохиолдсон усны осол дээрх байршлуудад гарчээ.   


Зүүн бүсийн төв ОБГ-аас энэ сарын 10-14-ны өдрүүдэд эргүүл хийж байна. Харин Цагдаагийн байгууллагаас "Үер усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ"-г 6-р сарын 15-наас хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн бүлэг Хэрлэн голын эрэг орчмоор хяналт шалгалт тогтмол явуулж, олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг хүргэсээр байна. Гэсэн ч бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулах, архидан согтуурсан үедээ голд орох явдал гарсаар байна гэлээ. 


Цаашид хур бороо элбэг, голуудын усны түвшин нэмэгдэхийг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ