ДОРНОГОВЬ: Хутагтуудын өлгий Хөвсгөл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Хөвсгөл сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам
өнөөдөх эхэлж байна. Хөвсгөл сум Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд
харьяалагдаж байжээ. Ардын хувьсгал ялсаны дараа 1924 онд Хутаг уулын хошууны Цээл сум,
Ойдог зангийн сум, 1925 онд Өлзийт, 1929 онд Жавхлант, 1931 онд Гурван Хөвсгөл уулын энгэрт төвлөрч Хөвсгөл сум болжээ. Түүхт 100 жилийн ойн наадмаар хүчит 64 бөх барилдаж, зургаан насны морь уралдаж байна.