ХОВД: Галдан бошигт хааны онгоныг тайх ёслол болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Галдан
бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа албан
ёсоор эхэлж байна.
Монголын
төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтэн Галдан бошигт хааны онгоныг тайх ёслол
өнөөдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн
суманд боллоо.
Ёслолд
аймгийн удирдлагууд болон төр, шашин, нийгмийн зүтгэлтэн, иргэдийн төлөөлөл
оролцсон бөгөөд Галдан хааны зураг, тугийг
хийдэд залж, лам нар ном
хурлаа.
Мөн Галдан бошигт хааны овоонд сан
тавьж, адуу сэтэрлэх
зан
үйл хийснээс гадна төрийн
туульчид Алтайн магтаал хайлав.
Ховд
аймгийн Эрдэнэбүрэн сумын хүн амын 90 орчим хувийг өөлд угсаатан эзэлдэг. Тэд
Галдан
бошигт хааны
бүтээсэн түүхээр бахархаж, энэ удаагийн ёслолоор
дамжуулан угсаатны онцлог, соёл, уламжлалаа
түгээн дэлгэрүүлж байгаагаараа онцлог юм.
Галдан
бол Зүүн гарын хаант улсыг үндэслэн байгуулагч. 1679 онд Далай ламаас Бошигт
цол хүртсэнээр Галдан бошигт хаан хэмээх болжээ.
Галдан
бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр наймдугаар сарын 1-4-ний өдөр Ховд аймагт тусгай хөтөлбөрийн
дагуу үргэлжилнэ.
Энэ нь хааныг алдаршуулах, өсвөр, залуу үеийнхэнд түүх, уламжлалаа сурталчлан таниулах зорилготой юм.