Перугийн Ерөнхийлөгч асан А.Фүжимори таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛИМА, 2024 оны есдүгээр
сарын 12 /BBC/. Перу улсын Ерөнхийлөгч
асан Альберто Фүжимори 86 насандаа таалал төгссөн тухай түүний охин мэдэгджээ. Тэрбээр хүний эрхийг зөрчсөн, хахууль авсан хэргээр ял сонсож байв.
А.Фүжимори Перу улсыг 1990-2000 онд удирдаж байсан бөгөөд авлигын
хэргээр албан тушаалаасаа огцорч байв.
Ерөнхийлөгч байхдаа зүүний партизануудын эсрэг хатуу байр суурь баримталж байсан түүнийг хүний эрхийг
зөрчсөн гэж буруутгаж байжээ.
Тэрбээр Перугаас дүрвэн гарсан боловч хожим нь баривчлагдаж, яллагдагчаар татагдан шоронд хоригдож байсан юм. Ерөнхийлөгч асан хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэний эцэст нас нөгчсөн талаар түүний охин Кейко
Фүжимори олон нийтийн сүлжээндээ бичжээ.
А.Фүжимори
Лима хот дахь “Барбадильо” шоронд 15 гаруй жил хоригдож байгаад өнгөрсөн 12 дугаар
сард суллагдсан юм. Перугийн Үндсэн хуулийн цэц зургаан жилийн өмнө гаргасан
ерөнхийлөгчийн өршөөлийг сэргээсний дараа түүнийг ийнхүү сулласан байна.
Японы цагаачдын хүү А.Фүжимори улс орныг чанга гараар захирч байсан бөгөөд түүний алба хашиж байсан үе нь томоохон үйл явдлуудаар дүүрэн байж, түүхэнд тэмдэглэгдэн
үлджээ.
А.Фүжиморигийн авторитар засгийн газар хоёр ч удаагийн бослогыг дарах явцад 69 мянга орчим хүн амь үрэгджээ. 2009
онд 70 насандаа шоронд хоригдох тэр үед үлдсэн насаа шоронд өнгөрүүлнэ хэмээн перучуудын ихэнх нь таамаглаж байлаа.
Гэвч 2017 оны 12 дугаар сард тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн сард эмч нар зөвлөлдөөд, эдгэршгүй өвчтэй түүнийг шоронд хорих нь амь насанд нь ноцтой аюул учруулна гэж мэдэгдсэний дараа тухайн үеийн ерөнхийлөгч Педро Пабло Кучински өршөөл үзүүлжээ.