Туршилтын арилжаагаар 1100 тонн улаанбуудай борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-17 10:17:04

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулсан "Улаанбуудайн арилжаа"-гаар хоёрдугаар зэрэглэлийн 1100 тонн улаан буудай борлууллаа. 


Улаанбуудайн арилжаа нь тариаланч, гурилын үйлдвэрүүдийг холбох, чанартай улаанбуудайг арилжих, зах зээлийн бодит үнээр худалдан борлуулах, авах, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой юм.


Хүнсний улаанбуудайг цаашид биржээр дамжуулан арилжих нөхцлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч байгааг ХХААХҮЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ