Олимпын аварга М.Мамиашвили UWW-гийн дэд ерөнхийлөгчид дахин өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-27 10:23:36

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 26 /РИА Новости/. Оросын бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили 10 дугаар сард болох Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ их хурлын үеэр тус холбооны дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ.


UWW-гийн тайлант сонгуулийн хурал 10 дугаар сарын 27-нд Албанид болно. Олимпын аварга М.Мамиашвили 2014 оноос хойш тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр 2001 оноос UWW-гийн өмнөх холбоо болох FILA-гийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.


“Би Наталья Сергеевна Ярыгинагийн хамт тайлант сонгуулийн их хурлын үеэр тус холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлнэ” гэж Мамиашвили ярилаа.


“Наталья Сергеевна мөн UWW-гийн товчооны гишүүнээр дахин сонгогдохоор нэрээ дэвшүүлнэ. Түүний хувьд байдал жаахан хүнд байгаа, учир нь, тодорхой албан тушаалыг хаших хугацаа нь дуусаж байгаа юм. Гэхдээ холбооны үйл ажиллагаанд оруулсан түүний хувь нэмрийг олон улсын бөхийн хамт олон зохих ёсоор үнэлнэ гэдэгт би найдаж байна” хэмээн М.Мамиашвили нэмж хэлэв.  

Холбоотой мэдээ