LV брэнд “Формула-1”-тэй 10 жилийн гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-03 10:54:23

ПАРИС, 2024 оны аравдугаар сарын 3 /CNBC/. Америкийн Liberty Media компанийн эзэмшил дэх Формула-1” авто уралдаан /F1/ ба Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LVMH компани 10 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ


Энэхүү түншлэл дараагийн F1 улиралд албан ёсоор эхлэх ажээ. Энэ бол LVMH, F1 хоёр хамтран ажилласан анхны тохиолдол биш юм. F1 өнгөрсөн оны Ласегасын Гран-При тэмцээний үеэр LVMH-ийн нэг брэндтэй хамтран ажилласан бөгөөд уг ажил амжилттай болсон гэж Liberty Media-гийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Грег Маффей хэлжээ.


LVMH нь Louis Vuitton, Moet Hennessy, TAG Heuer зэрэг брэндүүдийг эзэмшдэг бөгөөд түншлэлийн хүрээнд эдгээр брэнд Формула-1-тэй хамтран ажиллах ажээ.


Хамтын ажиллагааны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 2025 онд өгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд хэвлэлийн мэдээнд санхүүгийн нарийн ширийн мэдээллийг дурдсангүй.


Liberty Media 2017 онд F1 уралдааны эрхийг худалдаж авснаар нэр хүнд нь эрс өссөн юм. 2019 онд Netflix платформоор “Formula 1: Drive to Survive цуврал гарсан нь F1-ийг сонирхогчдын хүрээг тэлэхэд тус дөхөм болжээ.


Дараагийн Гран-При тэмцээн аравдугаар сарын 20-нд АНУ-ын Техас муж улсын Остин хотод болно.

 


Холбоотой мэдээ