ТӨВ: "Цахимд зөв байя" сургалтад 400 орчим хүн хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны аравдугаар 15 /МОНЦАМЭ/. “Цахимд зөв байя” уриатай кибер аюулгүй байдлын сургалтыг Төв аймагт зохион байгуулж, 400 орчим хүн хамрагдлаа. Тус сургалтыг төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хоёр хэсэгт зохион байгуулсан юм.
Энэхүү сургалтаар кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, нийтлэг журам, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал,танилт нэвтрэлт нууцлал, хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө, хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах, цахим залилангаас урьдчилан сэргийлэх, донтолт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг орон даяар үе шаттай зохион байгуулсаар байна.
Сургалтад оролцогч Э.Цэрэнлхам, Энэхүү сургалтаар хувийн сошиал хаяг дээрээ байршил, гэрийн хаяг, өөрийн болон гэр бүлийнхээ мэдээллийг оруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд болгоомжтой, сонор сэрэмжтэй байж цахим халдлагаас урьдчилан сэргийлэх талаар маш их мэдээлэлтэй боллоо.
Оролцогч Ц.Сувд-Эрдэнэ, Аливаа программыг ашиглахдаа лицензтэй ашиглах, сар бүр нууц үгээ сольж хэвших зэрэг олон мэдээллийг авч чадсан үр дүнтэй сургалт боллоо.