Ногоон санхүүжилт дээр татварын хөнгөлөлтийг эргэж харна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын Тогтвортой санхүүгийн форум-2024” “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвээр болж байна.
“Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэлсэн сэдэвчилсэн салбар хуралдаан үдээс хойш “Тогтвортой, ногоон хөгжилд нөлөөллийн санхүүжилтийн боломжуудыг нээх нь” болон “Хүнсний салбарын ЖДҮ-ийн тогтвортой, ногоон шилжилтийг дэмжих нь” сэдвээр тус тус үргэлжиллээ. Хуралдаанд оролцогч зарим төлөөллийн саналыг хүргэж байна.
“Тэсо” группийн гүйцэтгэх захирал С.Болор, Тогтвортой хөгжлийг нутагшуулахаас илүү бид эхлээд түүнд суралцах хэрэгтэй байна. Эхлээд ийм үйл явц явагдах учиртайг ойлгосон. Анхнаасаа тогтвортой, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээс эхлээд үйлдвэрлэгч, хэрэглэгч зэрэг бүх оролцогч тал урт хугацаандаа хождог, тийм эко систем бүхий бизнесийг эхлүүлсэн. Өндөр ашиг, орлого бол эхлээд биш юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, бид хүнсний үйлдвэрлэлийн салбарт энэ оноос эхлэн үйлдвэрлэгч нарт олгосон зээл аль чиглэл рүү орж байна, бидний анхны хүссэн зорилт хэр биелж байна, үйлдвэрлэгч нар
үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж буй эсэх зэргийг эргэн харна.
Өнгөрсөн хугацаанд олгосон
зээлүүдийн зарцуулалт, явцыг үнэлж, дахин санхүүжүүлээд явна. Ногоон санхүүжилт
дээр татварын хөнгөлөлтийг эргэж харна. Ирэх оноос бид бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч
нараа мэдээлэлжүүлэх, ногоон зээлийн зөвлөн туслах үйлчилгээг түлхүү үзүүлж, энэ
талын ойлголтоо зүгшрүүлж жигдрүүлэх хэрэгтэй байна гэв.
Арилжааны банкууд 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг 10 хувьд, ББСБ-ууд 5 хувьд тус тус хүргэнэ.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн эхэлснээс хойшхи хугацаанд хүнсний үйлдвэрлэлийн салбарт 800 гаруй ажлын байр шинээр бий болон нэмэгдэж, нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилтийг төлөвлөсөн зэрэг нааштай алхамуудыг хийж ирснийг тодотгон танилцуулсан юм.
“Голомт” банкны олон улсын
банкны газрын захирал Б.Энхзаяа, манай
банкны тогтвортой хөгжлийн замнал анх НҮБ-ын байгаль орчны санхүүжилтийн
хөтөлбөрт нэгдсэн 2014 оноос эхэлж бид энэ талын бодлогоо боловсруулж ажиллаж
ирлээ.
Зээлийг судлахдаа бид байгаль орчны дүгнэлт, үнэлгээг хийж, энэ талын бичиг баримтаа тодорхой болгож байна. Банкны үйл ажиллагааны онцлог нь бусад хувийн хэвшлийг бодвол зээлийн бүтээгдэхүүн нь эдийн засагт нөлөөлж чаддаг.
Б.Энхзаяа: Бид байгаль орчинд хамгийн их хор нөлөө үзүүлж буй салбарын үйлдвэрлэлд ногоон зээл түлхүү олгох сонирхолтой байна. Яагаад гэвэл ногоон зээлийг тэр салбарт л хүлэмжийн хийг бууруулах гэж олгож буй учир бид зорилтот бүлгээ “олсон” .
Тиймээс бид зээлийн бүтээгдэхүүнээрээ дамжуулан
харилцагч нарт тогтвортой хөгжлийг нэвтрүүлж, ногоон зээл олгоход нь хэрхэн,
яаж нөлөөлөх вэ гэдэгт анхааран ажиллаж байна. Ингэснээр харилцагч нарт олгосон
зээлийн багц дахь хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг секторуудыг тодорхойлон
гаргаж ирсэн гэв.
Бид байгаль орчинд хамгийн их хор нөлөө үзүүлж буй салбарын үйлдвэрлэлд ногоон зээл түлхүү олгох сонирхолтой байна. Яагаад гэвэл ногоон зээлийг тэр салбарт л хүлэмжийн хийг бууруулах гэж олгож буй учир бид зорилтот бүлгээ “олсон” гэв. Ийм үйлдвэрлэлд уул уурхай гэхээсээ илүү тээвэр, барилга, барилга угсралт, ХАА-н салбар тус тус оржээ.