“Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч шилдэг ААН”-үүдийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-12-02 11:30:29

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй гишүүн, ААН-үүдийг шинэ оны өмнө шалгаруулдаг “Энтрепренёр-2024” үйл ажиллагааны бүртгэл эхэлжээ.


“Энтрепренёр”-д сүүлийн жилүүдэд “Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч энтрепренёр” буюу Байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч компани, ААН, мөн “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч” буюу Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн номинацийг оруулж, дээрх төрлөөр ААН-үүдийг шалгаруулдаг болоод байна.


Оны шилдэг ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренёр” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг 27 дахь жилдээ, энэ оны 12 дугаар сарын 20-нд зохион байгуулах гэж байна. 



Холбоотой мэдээ