Автомашины импорт 72.4 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-12-03 14:05:28

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улс энэ онд 115.6 мянган ширхэг суудлын автомашин импортоор оруулж иржээ. Дээрх үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72.4 хувиар өссөн байна.

Мөн өнгөрсөн хугацаанд 26.8 мянган ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 41.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.  

Статистикийн мэдээллээр оны эхний 7 сард суудлын 68.551 автомашин импортоор авч байв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 дахин нэмэгдсэн дүнтэй гарч байлаа.



Холбоотой мэдээ