Арваннэгдүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-12-04 09:32:27

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1,689.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.8 тонн үнэт металл худалдан аваад байна.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.6 хувиар багассан аж. Оны эхнээс өссөн дүнгээр Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 753.4 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,177.2 кг үнэт металл худалдан авсан байна.   

 


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 291,101.68 төгрөг байсныг төв банк мэдээллээ. 



Холбоотой мэдээ