Нэгдүгээр сард олгох халамж, тэтгэврийн мөнгөний хуваарь гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас нэгдүгээр сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулав.
Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа, онцгой тохиолдол болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, “Эхийн алдар” одонгийн мөнгийг энэ сарын 15, 23-нд олгоно.
Харин хүүхдийн
мөнгөн тэтгэмж, хүнс
тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө, насны хишиг, олон
хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.