Өмнөх жилээс ахиу ургац хурааж авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн газар тариалангийн бүс нутгуудад ургац хураалтын ажил дууслаа.
Энэ жилийн тухайд аймгийн хэмжээнд 7.7 мянган га-д тариалалт хийсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа 755 га-гаар буурсан бол төмс 33.1, хүнсний ногоо 51.8, тэжээлийн ургамал 315 га-гаар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ жил нийтдээ 5188 га-д үр тариа тариалж 6697 тн ургац, төмс, хүнсний ногоо 245 га-д тариалж 3217 тн-ыг хурааж авсан байна. Ялангуяа төмс, хүнсний ногооны хувьд өмнөх жилүүдээс ахиу ургац хураан авчээ.
Төмс, хүнсний ногооны болц сайн байгаа нь сүүлийн 2 жил төмсний үр шинэчлэх зорилгоор сайн сортын үрийг тариаланчдад нийлүүлсэн, Дархан-Уул аймгийн “Өгөөмөр нутаг” ХХК-иас Германы гала сортын 30 тонн төмсний үрийг 81 тариаланчдад 50 хувийн хөнгөлөлттэй зээлээр олгосон зэрэгтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.
Увс аймаг Б.Батхүү