ДАРХАН-УУЛ: Зуун дамжсан хэрэглээ сав, суулгын үзэсгэлэн нэг сар олны хүртээл болно
ФОТО МЭДЭЭ![](/files/67a5a9404beb8.jpeg)
Дархан, 2025 хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн музей үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан иргэдийн гар дээр байгаа болон алтан сан хөмрөгтөө хадгалж буй сав суулга, эртний эдлэлийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Зуун дамжсан хэрэглээ сав суулганы үзэсгэлэнд 180 гаруй үзмэр, эд өлгийн зүйл дэлгэсэн байна.
Монголчуудын оюун ухаан, гарын ураар бий болж үеийн үед уламжлагдан ирсэн эдийн болон оюуны соёлын өвийн салшгүй хэсэг бол уламжлалт сав суулга гэдгийг музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг тодотгож байлаа.
Сав суулга нь хүн төрөлхтний хөгжил, дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний хүмүүс хоол, хүнсээ хадгалан боловсруулах зорилгоор чулуу, шавраар сав суулга хийж байсан бол хожим шаврыг шатаан ваар сав хийж байжээ.
Энэхүү үзэсгэлэнд музейн алтан сан хөмрөгөөс урьд өмнө дэлгэж байгаагүй Хүннүгийн үед холбогдох ваараас эхлэн XIX, XX зууны эхэн үед холбогдох үзмэрүүдээс гадна Дархан-Уул аймгийн Тогоочдын холбооны тэргүүн Г.Ганзул, өвлөн уламжлагч Ш.Амгалан, Очирмаа, О.Туул, А.Нямпүрэв, уран дархан Д.Түмэнжаргал, Дархан сумын 5 дугаар багийн иргэн Д.Хандсүрэн нарын 180 гаруй цуглуулга, эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байна.
Уг үзэсгэлэн гуравдугаар сарын 7-ны өдөр хүртэл олны хүртээл болно.
![](/files/67a5a96d5dff8.jpeg)
![](/files/67a5a96e76fa0.jpeg)
![](/files/67a5a96de86f4.jpeg)
![](/files/67a5a96dbfe9d.jpeg)
![](/files/67a5a96f4032f.jpeg)
![](/files/67a5a96f420ef.jpeg)
![](/files/67a5a96f2f75f.jpeg)
![](/files/67a5a96e6fc58.jpeg)
![](/files/67a5a96f63998.jpeg)
![](/files/67a5a96ea6092.jpeg)
![](/files/67a5a96dac87a.jpeg)
![](/files/67a5a96f40a2d.jpeg)
![](/files/67a5a96c96935.jpeg)
![](/files/67a5a96eba58a.jpeg)
![](/files/67a5a96e8edb8.jpeg)
![](/files/67a5a96b00067.jpeg)