БУЛГАН: Засаг даргын тамгын газар "Өв соёлын өрөө"-тэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН![](/files/67aeef0ec93c2.jpeg)
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Булган сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Булганы сэргэлт" хөтөлбөрт соёлын биет бус өв тээгч иргэдтэй хамтран ажиллах зорилт тусгасан байна.
Тус ажлын хүрээнд үндэсний өв соёлыг өвлөн уламжлагч багш, профессор Д.Дарьсүрэнтэй хамтран Булган сумын иргэдэд үндэсний өв соёлыг өвлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газар өв соёлын өрөөтэй боллоо.
Өв соёлын өрөө 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр үүдээ нээж, дэлгэр хоймортоо иргэд багачуудаа урин заллаа.