Снөүбоардын олон улсын тэмцээнээс манай тамирчид зургаан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-10 13:44:16

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Жанжакоу хотод болсон снөүбоардын олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын тамирчид хоёр насны ангилалд нийт зургаан медаль хүртжээ.


Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид параллель слалом төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тэгвэл өчигдөр өсвөрийн охидын жиант слалом төрөлд М.Есүй алт, түүний багш Г.Зоригт насанд хүрэгчдийн тус төрөлд алтан медалиар энгэрээ мялаажээ.

Снөүбоардын спортоор тав дахь жилдээ хичээллэж буй өдгөө 14 настай М.Есүй УАШТ-д есөн удаа түрүүлжээ. Харин түүний багш Г.Зоригт снөүбоардын спортыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дасгалжуулагч, УАШТ-ээс аваагүй медаль түүнд үлдээгүй.


Монголын снөүбордын баг тамирчид 2010 оноос тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн бөгөөд олон улсын тэмцээнээс анхны медалиа авсан нь энэ юм.






Холбоотой мэдээ