Зээлийн бүтээгдэхүүнийг жижиг, дунд бизнесийнхэнд ээлтэй болгоход анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-26 20:30:33

Жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг сайжруулахад тооцоололтой, тогтвортой, шинэлэг арга замыг хайх хэрэгтэй гэдэгт  хувийн хэвшлийнхэн санал нэгдлээ.  

Өнөөдөр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "REACH" Төслийн хүрээнд “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумыг  зохион байгуулсан юм.

Тус   форумд ХХААХҮЯ, Үндэсний   Хөгжлийн   хороо,   Зээлийн   Батлан   Даалтын   Сан, Монголбанк  зэрэг  төрийн байгууллагаас гадна АНУ-ын Олон   Улсын   Хөгжлийн Агентлагтай хамтран ажиллаж буй арилжааны банкууд,  их,   дээд   сургуулиуд,   инкубатор,   бизнес   хөгжлийн байгууллагуудын төлөөлөл   оролцож   илтгэл   тавилаа.

 Мөн 100   гаруй   жижиг,   дунд   бизнес эрхлэгчид оролцож бизнесийнхээ зээлжих чадавхиа хэрхэн хөгжүүлж амжилттай зээлдэгч болох вэ гэдэгт төвлөрөн ярилцав.Форумаар төр болон хувийн хэвшлийн оролцоог уялдуулж,зээлийн бүтээгдэхүүнүүдийг   онол, практикт хослуулан гаргах замаар жижиг, дунд бизнесийн орчинд зээлжих чадавхийг нэмэгдүүлэх техник туслалцааны шалгарсан аргыг хэрэглэх цаг болсныг мэргэжилтнүүд онцолж байв.

АНУ-ын Олон  Улсын  Хөгжлийн  Агентлагийн  "REACH" төслөөс форумын  үр  дүнд гарсан   зээлийн бүтээгдэхүүн, нөхцөл, шаардлагуудыг  жижиг,  дунд  бизнесийнхэнд  ээлтэй байдлаар хөгжүүлэх, зээлжих чадавхийг нэмэгдүүлэх орчныг бүрдүүлэх үүднээс зөвлөмж гарган арилжааны банкуудад өгөх юм байна.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ