Олон улсын хуулийн фирм Монголд салбараа нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-02 15:39:00

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын бизнес эрхлэгчид БНХАУ-д, БНХАУ-ын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах орчин” сэдэвт хэлэлцүүлэг “Чингис хаан” зочид буудалд өнөөдөр боллоо.


Хэлэлцүүлгийн үеэр БНХАУ-ын хуулийн шилдэг 10 фирмийн нэг “DHH Law Firm” олон улсын хуулийн фирмийн Монгол Улс дахь салбар компани албан ёсны нээлтээ хийлээ.

Бээжин дэх “DHH Law Firm”-ийн ерөнхийлөгч, доктор Лиу Көжиан Монгол Улсад салбараа нээж, үйл ажиллагаа явуулах болсонд баярлаж буйгаа илэрхийлж, дэлхий дахинд 12 салбартай томоохон компани гэдгээ дуулгасан юм. 

Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлж буй “DHH law Mongolia” компани нь иргэд, бизнес эрхлэгч, ААН, байгууллага болон хөрөнгө оруулагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн менежментийн цогц зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллах аж.


Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хэлэхдээ “Өнөөдрийн үйл ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хоёр улс бизнесийн эрхзүйн орчинд хамтын ажиллагааг өргөжүүлж байгаагийн нэг гэрч болж байна” гэдгийг онцлов.

Холбоотой мэдээ