Улирал харгалзахгүйгээр цаг агаарт зориудаар нөлөөлдөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-03-26 10:37:22

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Манай оронд цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэх үйл ажиллагааг улирал харгалзахгүй явуулах техникийн боломж бүрдүүлэх туршилт судалгаа хийх шаардлагатай байна.


Энэ нь монгол орны ган, цөлжилтийн нөлөөг багасгах, таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэх, гол мөрний сав газрын усны нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрийг унтраахад нэмэртэй юм. Манай улс 1991 оноос дулааны улиралд босоо хөгжлийн үүлэнд нөлөөлж эхэлсэн бөгөөд одоогоор 46 экспедиц, 40 газрын генератор ажиллаж байна. 


Хүйтний улиралд цаг агаарт зориудаар нөлөөлөх боломжийн талаар ЦУОШГ-аас БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа болон Ажлын албаны төлөөлөлд танилцууллаа. Цаг агаарт зориудаар нөлөөлж буй улс орнууд өөрийн орны газар зүйн онцлог, тэдгээрийн үүл үүсэх, шилжихэд нөлөөлөх байдлаас хамаарч тус ажиллагаанд ашиглах техник, технологийг сонгодог. Манай орон зөвхөн дулааны улиралд тунадас нэмэх, мөндрийн үүлийг саринуулах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлдөг. Сэрүүн бүсийн орнууд өвөл агаарын бохирдлыг багасгах, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, өвлийн спорт, бусад үйл ажиллагаанд зориулж цаг агаарт зориудаар нөлөөлдөг байна. Энэ нь дулааны улиралд явуулдаг арга, технологитой адил бөгөөд нисэх онгоц, пуужин, газрын генератор/түлш, радар, хиймэл дагуул, цаг уурын багаж, дрон ашиглаж иодот мөнгө, давсаар үүлэнд үйлчилдгийг ЦУОШГ мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ