ОРХОН: Мал эмнэлгийн газрын гамшгаас хамгаалах команд штабын сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-26 13:16:03

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, харьяа газруудын даргын тушаалаар команд штабын сургалт эхэллээ.


Нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа тул энэхүү сургалтыг 3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Мал эмнэлгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага албан хаагчдад 4:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч бэлтгэл бэлэн байдлыг шалгаснаар дадлага, сургууль үргэлжилж байна.


Сургалтад 21 аймгийн Мал эмнэлгийн газрын 1017 гаруй ажилтан албан хаагч оролцож байгаа бол Орхон аймгийн Мал эмнэлгийн газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.


Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гамшгаас хамгаалах улсын алба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл хамрагдаж буйгаараа энэ удаа онцлог болж байна.




Холбоотой мэдээ