Ц.Раднаа, Т.Цэрэндолгор нар 11 алтан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-31 10:12:28

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хөнгөн атлетикийн мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод боллоо.


Тус тэмцээний гүйлт болон гурвын харайлтын төрөлд манай улсаас гавьяат тамирчин Ц.Раднаа, шидэлтээр гавьяат тамирчин Т.Цэрэндолгор нар оролцож, нийт 11 алтан медаль хүртэв. Тодруулбал, гавьяат тамирчин Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ий 90-94 насны ангилалд зургаан алтан медалиар энгэрээ мялаажээ. Ингэхдээ дээрх насныхаа ангилалд хоёр удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр 60, 200, 400, 800 1500 метрийн зайд алтан медаль авахдаа 200 болон 1500 метрт дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Түүнчлэн гурвын харайлтаар энэхүү тэмцээний зургаа дахь алтаа авчээ.


Тэгвэл мастеруудын ДАШТ-ий зээрэнцэг болон жад шидэлт, бөөрөнцөг түлхэлт, дүүгүүрийн төрөлд гавьяат тамирчин Т.Цэрэндолгор таван алтан медалиар энгэрээ мялаав. Өдгөө 87 настай түүний хувьд ДАШТ-ээс 15 алттай болж байгаа юм. 











Холбоотой мэдээ