БУЛГАН: Хагас жарны түүхтэй баатруудын хөшөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Булган аймгаас төрсөн түүхэн долоон баатрын дурсгалын цогцолборыг Сансар цэцэрлэгт хүрээлэнд 1989 онд мөнхөлжээ.
Монгол Улсын баатар С.Лхагвадорж, Монгол Улсын баатар /ОХУ-ын баатар/ сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын баатар Ж.Нэхийт, Монгол Улсын баатар залуу жанжин Ж.Лхагвасүрэн, Монгол Улсын баатар Л.Дандар, Монгол Улсын баатар С.Магсаржав, Монгол Улсын баатар Ч.Шагдарсүрэн нарын дурсгалын хөшөөний суурь тавцан, самбар, баганаас бүрдсэн бөгөөд өндөр нь 25 м, өргөн нь 220 см юм.
"Союз-39" хөлгийн багийн гишүүн Ж.Гүррагчаа 1981 онд В.Жанибековын хамт төрсөн нутагтаа ирэхдээ монгол хүн анх сансарт ниссэний дурсгал болгож төв сааданд анхны модоо тарьжээ.
Булганыхан дурсгалын модыг жил бүр нэмж тарьсаар 1000 гаруй модтой болж, Сансар цэцэрлэгт хүрээлэн хэмээн нэрлэж 2018 онд нээсэн юм.