Нэг тонн нүүрсийг 50-60 мянган төгрөгөөр худалдаалж байна

ОРОН НУТАГТ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 11:34:36

Увс аймагт цаг агаар тогтуун, намрын налгар шар өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буй тул сум суурин газрынхан төдийгүй, хөдөөгийн малчид ч гэсэн өвлийн бэлтгэлээ дор бүрнээ базаасаар байна.

Oдоогоор Хартарвагатайн уурхайн нүүрс Улаангомын зах дээр нэг тонн нь 50-60 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Шуудай нүүрсийг дөрвөн мянгаар, ЗИЛ-130 машины тал нүүрсийг 250 мянгаар, бүтнийг нь 500 мянган төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн жижиг тэвштэй машинаар нэг нүүрс 120 мянган төгрөгийн үнэтэй байна. “Иргэдийн хувьд худалдан авах чадвар тийм ч сайн биш, шуудайгаар голчлон авч байна” хэмээн нүүрсний худалдаачид ярьж байлаа.

    Увс аймгийн Тариалан сумын нутаг дахь Хартарвагатайн нүүрсний уурхай нь аймгийн төвөөс 90 гаруй км-ийн зайтай бөгөөд илч дулаан сайтай тул Увсынхан төдийгүй Ховд аймгийнхан нүүрсээ эндээс татдаг юм. Үүнээс гадна Улаангомоос 150-иад км-ын зайтай Бөхмөрөн сумын нутагт Хотгорын нүүрсний уурхай бий бөгөөд тус уурхайн нүүрс Хартарвагтайн нүүрсийг бодвол илч чанараараа тийм ч сайн биш байдаг.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ