Төв аймгийн Батсүмбэр суманд газар хөдлөөгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 12:34:03

2015 оны 10 сарын 10-нд Төв аймгийн Батсүмбэр суманд 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлсний дагуу аймгийн Онцгой байдлын газраас лавлахад тухайн нутаг дэвсгэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяа байжээ.

Энэ өдөр гал, түймэр, гамшиг ослын 101 дугаарт дуулага хүлээн авсан, ахлах ахлагч Т.Цэцэгжаргалын хэлж буйгаар ОБЕГ-аас өгсөн үүргийн дагуу Батсүмбэр сумын засаг дарга Д.Ганбаяртай холбогдож, газар хөдлөлт мэдрэгдсэн эсэхийг тодруулахад “Чичирхийлэл мэдрэгдээгүй. Мөн тус сумаас зүүн хойд зүгт 50 гаруй километр яваад, Сэлэнгэ аймагт харъяалдаг болохыг тайлбарласан аж.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ