“Чөтгөрийн ангууч” тасалбарын орлогоороо тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /AFP/. “Чөтгөрийн ангууч” цуврал анимейшн киноны хамгийн сүүлчийн анги Хойд Америкийн зах зээлд өнгөрсөн өдрүүдэд нээлтээ хийж, 70 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлжээ.
“Demon
Slayer: Kimetsu No Yaiba -- Infinity Castle: Part 1” киног алдартай манга цувралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Японд бүх цаг үеийн хамгийн их ашиг
орлого олсон гурав дахь кино
болсныхоо дараа АНУ, Канадын кинотеатруудын
дэлгэцнээ гарч эхэлсэн нь энэ юм.
“Японы “Sony” группийн эзэмшдэг, Америкийн “Crunchyroll” компани нь Японы анимэг Америкийн зах зээлд нэвтрүүлж байна” гэж “Franchise Entertainment Research” фирмийн шинжээч Дэвид А.Гросс хэлжээ.
Танжиро Камадо хэмээх
өсвөр насны хүү чөтгөр болж хувирсан эгчээ аврахыг оролдож буй үйл явдлын үргэлжлэлийг харуулах уг кино
нь мөн анимейшн киноны нээлтийн
орлогын дээд амжилтыг эвдсэн байна. Өмнө нь 1999 онд үзэгчдийн хүртээл болсон “Pokemon” ийм амжилтад хүрч байсан юм.
Харин “The
Conjuring: Last Rites” хэмээх чөтгөрийн ангийн талаар өгүүлэх өөр нэгэн кино 26.1 сая ам.долларын орлогоор шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт
бичигдсэн байна. Уг кино өмнөх долоо хоногт нээлтээ
хийхдээ 84 сая ам.долларын
орлого олж байв.
Жагсаалтын гуравдугаарт
“Focus Features”-ийн бүтээл “Downton Abbey: The Grand Finale” кино 18.1 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. Харин Америкийн
зохиолч Стивен Кингийн 1979 оны зохиолоос сэдэвлэсэн “The Long Walk”
кино 11.5 сая ам.долларын
орлогоор дөрөвдүгээр байрт оржээ. Эдгээрийн араас үзэгчдийн хүртээл болсноосоо хойш 30 жилийн дараа дахин дэлгэцнээ гарч буй “Toy Story” кино 3.5 сая ам.долларын орлогоор эхний тавд багтсан байна.