Мал бэлчээрт гарах боломжгүй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-18 13:05:14

Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар цасан болон шороон шуурга шуурч мал сүрэг бэлчээрт гарах боломжгүй болж байна.

Ховд аймгийн  Алтай сумын нутгаар тал газраа 23 см, гуу жалга, уулархаг газраараа 23-30 см, Үенч сумын нутгаар тал газраа 28–30 см, гуу жалга, уулархаг газраа 50–60 см, Булган сумын нутгаар тал газраа 39- 40 см, гуу жалга, уулархаг газраа 60–70 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Агаарын температур өдөртөө 10 градус дулаанаас 11 градус хүйтэн, шөнөдөө 3-28 градус хүйтэрч, Алтайн салбар уулсаар 18–20 м/с хүрч байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ