2025 оны онцлох хүүхдүүд шагналаа гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар өнөөдөр Төрийн ордонд оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа.
Ерөнхий сайд хүүхэд залууст хандаж үг хэлэхдээ “Ирээдүйгээ бүтээхийн тулд үзэл бодол, итгэл үнэмшилдээ бат зогсож, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр өөрийгөө зэвсэглэн, түүх, соёл, ёс уламжлалаа гүн ойлгосон бат бөх мэдлэгт тулгуурлан урагшлах учиртай. Суралцах нь нэг удаагийн зорилт биш, насан туршийн амьдралын хэв маяг байх ёстой. Сониуч зангаа хэзээ ч бүү алдаарай. Сониуч хүн л асуулт тавьж чадна, асуулт тавьж чаддаг хүн л бүтээлч сэтгэж, шинийг нээдэг. Өнөөдөр сурсан мэдлэгээ маргааш бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг, инновац хийхээс айдаггүй, өндөр ёс суртахуун, хариуцлагатай ухамсрыг эрхэмлэсэн залуу үе Монголын маргаашийг бүтээнэ” гэдгийг онцоллоо.
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт гэсэн 10 номинацад үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолыг 33 дахь жилдээ зохион байгууллаа.
ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ, САНААЧИЛГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ
НОМИНАЦ
ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНАЛ САНААЧИЛГА, БҮТЭЭЛЧ БАЙДАЛ НОМИНАЦ
ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ,
САЙН ҮЙЛС НОМИНАЦ
БИЕИЙН ТАМИР, СПОРТ НОМИНАЦ
1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын сургуулийн сурагч Даваажаргалын Анударь
2. Баянгол дүүргийн 141-р сургуулийн сурагч Маналжавын Цэлмүүн
3. Нийслэлийн 141-р сургуулийн сурагч Шүрбумын Эрхэт
4. Хан-уул дүүргийн Күнз сургуулийн сурагч Мөнхтөрийн Цэлмүүн
5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Эрхэмбаатарын Хаш-Эрдэнэ
6. Өвөрхангай аймгийн Хоёрдугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч Бямбасүрэнгийн Буянтогтох
1. Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуулийн сурагч Заминдийгийн Мөнх-Эрдэнэ.
2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын сургуулийн сурагч Гомбосүрэнгийн Гантуяа
3. Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуулийн сурагч Цовоогийн Нандин-Эрдэнэ
4. Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн сурагч Ариунтунгалагийн Наранцолмон
1. Нийслэлийн 28 дугаар сургуулийн сурагч Баярсайханы Анунгоо
2. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сургуулийн сурагч Энхболдын Жаргал
3. Дархан-Уул аймгийн Дархан ЭМПАТИ сургуулийн сурагч Гэрэлт-Одын Төгсбаясгалант
1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатор 1 дүгээр сургуулийн сурагч Батбаярын Дашням
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр сургуулийн сурагч Мөнгөнбаганын Мөнх-Оргил
3. Говь-Алтай аймгийн Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн сурагч Түмэндэмбэрэлийн Алтаншагай
БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦИД 2025 ОНЫ ОНЫ ОНЦЛОХ БАГ
1. Багахангай дүүргийн 91 дүгээр сургуулийн “Цэц баян” баг
2. Өвөрхангай аймгийн 1 дүгээр сургуулийн бүжгийн “Болор-4” хамтлаг
3. Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх “Хуралай” бүжгийн хамтлаг юм.



Улаанбаатар