Усны чиглэлээр сурч буй оюутнуудад тэтгэлэх олгож дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Манай улсад ховордож буй усны мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, энэ чиглэлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олгож дэмжихээ БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Усны газарт ажиллах үеэрээ онцлов.
Усны газрын дарга З.Батбаяр түүнд үйл ажиллагааны зорилт
болох “333 нуур-Нэг сум, нэг нуур” хөтөлбөрөө танилцуулж, усны менежмент, тэр
дундаа усны нөөц хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, нуур сэргээх замаар
нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалал, хүний эрхийг хангах боломжийн
тухай мэдээлжээ.
Мөн 2025 онд Ганга, Өгий, Эрээн нуурыг сэргээж байгааг тодотгоод,
эдгээрийг “Нуур хамгаалах Монгол загвар” буюу олон улсын жишиг төсөл болгон
өргөжүүлэхээр төлөвлөж, нуурыг элсний нүүдэл, хог хаягдлаас сэргийлэх, эх
болсон цутгал голуудыг хамгаалах цогц арга хэмжээг багтаасан хэлбэрээр
боловсруулж байгаа ажээ.
Дэд сайд Б.Мөнхтамир, усны мэргэжилтэн бэлтгэхэд онцгой
анхаарч, энэ чиглэлээр сурах оюутны тоог нэмэх, тэтгэлэг олгох, салбарын тулгамдаж
буй асуудлыг шийдэхэд хүн бүрийн оролцоо чухлыг тэмдэглээд, бодлогын түвшинд уялдаа
холбоотой, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Улаанбаатар