МАН-ын бүлэг Хөгжлийн банкны шалгалтыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-22 08:13:09

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өчигдөр хуралдаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэв.

Тухайлбал бүлгийн хурлаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцээд, дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринд нэгдсэн бөгөөд мөн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Ингэхдээ бондын зарцуулалттай холбоотойгоор зарим хүнийг шалгах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудлыг дэмжсэн байна.

Дараа нь тус бүлгээр Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ