Уурхайн нүүрс ачих хэмжээ хоёр дахин нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин нэмэгдсэн байна.
Тодруулбал, 2025
оны хоёрдугаар сарын 11-нд уурхайн ачилт 2,432,026 тонн байсан бол энэ сарын 11-ний өдөр 5,008,346
тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс
2,576,320 тонноор нэмэгдлээ. Энэ нь үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангах, ачилтын хүчин
чадлыг нэмэх, тээврийн зохион байгуулалтыг оновчтой болгох, тогтвортой экспортлоход анхаарсны үр дүн гэдгийг “Эрдэнэс Тавантолгой”
компани мэдээлэв.
Тус компани нь нүүрсний экспортын тогтвортой хангах, гадаад зах зээлд нийлүүлэлтийг нэмэх, үйлдвэрлэл, логистикийн үр ашгийг дээшлүүлэхээр баталсан төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж байгаа ажээ.
