Ямайкийн зохиолч Букерын шагналыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-14 12:29:26

ЛОНДОН. /BBC/. Ямайкийн зохиолч Марлон Жеймс энэ жилийн Букерын шагналыг хүртжээ. Тэрбээр 1970-аад оны үед Ямайкийн алдарт хөгжимчин Боб Марлигийн аминд хүрэхийг оролдож байгаа тухай романаараа энэхүү шагналын эзэн болсон байна.

“Долоон аллагын товч түүх” роман бол энэ жилийн Букерийн шагналд нэр дэвшсэн зохиолуудаас хамгийн сонирхолтой нь байсан гэж шүүгчдийн комиссын дарга Майкл Вуд хэлжээ.

Домогт хөгжимчний амь насанд халдахыг оролдсон бодит түүхээс сэдэвлэн бичсэн 680 хуудас бүхий уг романд 30 жилийн үйл явдлыг өгүүлэх бөгөөд уншигчийг тухайн үеийн Ямайкийн гэмт хэргийн ертөнцөд аялуулна.

Өдгөө 44 настай Жеймс Букерын шагнал хүртсэн Ямайкийн анхны иргэн болжээ. “Долоон аллагын товч түүх” зохиол нь түүний гурав дахь роман аж.

Букерын шагналыг 1969 оноос хойш жил бүр олгож байгаа юм.

Уг шагналын эзэн уламжлал ёсоор 50 мянган фунт стерлингийн /76.2 мянган доллар/ мөнгөн шагнал авдаг.

Д.Жаргал

Холбоотой мэдээ