169 монгол иргэн гадны улсад ял эдэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ оны 12 дугаар сарын байдлаар хилийн чанадад манай улсын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, 15 улсад нийт 169 монгол иргэн ял эдэлж байна.
Харин Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс авч үзвэл манай улсын нутаг дэвсгэрт гадаадын 45 гадны иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 23 иргэн, ОХУ-ын зургаа, АНУ-ын болон БНСУ-ын тав, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр 1 иргэн байгаа аж.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байна.
Үүний зэрэгцээ Швейцарь, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдэлж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Б.Туул