Бүлэглэлийнх нь дээрээсээ хоёр дахь хүн амиа алдсаныг нотолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-14 14:04:06

ТЕГЕРАН. /TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадигийн “баруун гар” байсан Абу Муслим ат-Туркманиг устгасныг тус бүлэглэл нотолжээ.

Энэ тухай Ираны “Фарс” агентлаг мэдээлсэн байна.

Иракийн Агаарын цэргийн хүчин тус улсын Анбар мужид явж байсан “Лалын улс”-ын машины цуваанд цохилт өгөх үеэр аль-Багдади шархадаж, гурван орлогч нь амиа алдсан тухай урьд нь мэдээлсэн билээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ