Тайгер Вүүдс "Женесис-2017" нээлттэй тэмцээнд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТВАШИНГТОН./BBC/.Тайгер Вүүдс ирэх оны 2 дугаар сард Лос-Анжелес хотын "Riviera Country" клубт болох "Женесис"-ийн Нээлттэй тэмцээнд тоглохыг зөвшөөрсөн бөгөөд энэ нь түүний 2017 онд оролцох эхний тэмцээн болж байна.
Мэргэжлийн гольфчдын тэмцээнд 14 удаа түрүүлсэн тэрбээр ярихдаа “Би 1992 онд эндээс гараагаа эхэлж байсан. Би тухайн үед 16 настай байсан. Энэ нь миний амьдралыг өөрчилсөн чухал үйл явдал болсон” гэжээ. Тэрбээр "Женесис"-ийн Нээлттэй тэмцээнд 2006 оноос хойш оролцоогүй юм.
Өдгөө 40 настай Т.Вүүдс 15 сарын турш бэртэлтэй байсны эцэст энэ сарын эхээр болсон "Hero World Challenge"-д оролцон, 15 дугаар байранд шалгарсан байна.
Х.Сарнай