"Оюунлаг үйлстэн” ёслолыг анх удаа зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-12-20 16:29:52

Монголын Залуучуудын холбоо сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй залуу багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах "Оюунлаг үйлстэн” ёслолыг анх удаагаа зохион байгууллаа.

Шилдэг залуу багш нарыг "Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, "Оны тэргүүний судлаач залуу багш”, "Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, "Оны тэргүүний нийгмийн ажилтан”, "Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн 5 номинациар тус бүр 2 багшийг шалгаруулсан юм.  

Ерөнхий боловсролын сургуулиудаас 180 гаруй шилдэг багшаа тодорхойлон, материал ирүүлсэн бөгөөд үүнээс шилдэг 10 багш тодорч,  МЗХ-ны "Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөлийн эзэд боллоо. Ёслолын ажиллагаа энэ сарын 16-нд болсон бөгөөд МЗХ-оос цаашид уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. 

 Б.Туул

 

Холбоотой мэдээ