Агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-20 18:28:12

Булган аймагт агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоон судалгаа хийлээ.  Аймгийн хэмжээнд 7373 айл гэрт гал түлдэг нь өнгөрсөн оныхоос 1313 айлаар буурсан үзүүлэлт байна.

7609 айл байшинд ердийн галлагаатай амьдардаг нь мөн өнгөрсөн оныхоос 1139-өөр нэмэгдсэн байна. Харин 80 айл усан халаалтын зуух хэрэглэдэг юм байна. 23 аж ахуйн нэгж химийн хортой болон аюултай бодис \газ\ ашиглан үйл ажиллагаа эрхэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл энэхүү химийн хортой аюултай бодис хадгалах зориулалтын агуулахтай аж ахуйн нэгж ганцхан байдаг байна. Бусад 22 байгууллага нь хортой бодисоо олон нийт цугладаг, үйл ажиллагаа явуулдаг танхимд ойр газар буюу гал тогоондоо байлгадаг юм байна.

Шатахуун түгээх станц аймгийн хэмжээнд 36 байсан нь энэ онд нэгээр нэмэгджээ. Цэвэрлэх байгууламж 3, хог хаягдлын төвлөрсөн цэг 17 байдаг юм байна. Дээр дурьдсан зүйлсүүд агаар бохирдуулагч эх үүсвэр болж байна гэж үзэж байна.

                                                                                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ