Оны шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн 1000 шилдэг хүүхдийн "Харшийн сүлд модны наадам" өчигдөр болж өнгөрлөө.
Энэ үеэр МУ-ын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын "Авъяас" алтан медалиар дөрөв, "Шилдэг хүүхэд" алтан медалиар 10, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар есөн хүүхдийг шагнаж урамшуулсан юм. Тэрчлэн 2016 оны шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар Сагил, Өндөрхангай, Бөхмөрөн сумдын болон Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн хүүхдийн клуб, бүлгэмүүд шалгарч аймгийн ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдлаа.
Увс аймгийн 1000 шилдэг хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг жил бүр тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож, оны шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшуулдаг юм.
Б.Батхүү