Ширээ андуурсны төлөө зодож амь насыг нь хөнөөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-27 13:21:29

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах бааранд өчигдөр хүний амь нас хөнөөсөн гэмт хэрэг гарав. 

Иргэн М гэгч бааранд орохдоо ширээ андуурч суужээ. М-ыг ширээ андуурсных нь төлөө А гэгч зодож амь насыг нь хохироосон байна. Амиа алдсан, зодож хөнөөсөн хоёр залуу 24, 25 настай байжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ