Үл жаргах наран дахин тайзнаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2017-01-05 17:57:34

Монгол түмний оюун санааг тэртээ зуунд бичиглэсэн зохиол бүтээлээрээ одоо ч гэрэлтүүлж, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сард тайзнаа дахин тоглох гэж байна.

Их зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Жаргаагүй нар” жүжгийн тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаалж байгаа юм. Энэхүү түүхэн жүжгийг 1 дүгээр 19, 20-нд 19 цагаас 21, 22-нд 18 цагаас тус тус үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн тухай УДЭТ-ын уран бүтээлчид мэдэгдлээ. 

“Жаргаагүй нар” жүжгийн зохиолчоор УГЗ, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж, Д.Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламын дүрийг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж үзэгчдийн сэтгэлийг ихээр хөндсөн ч мэргэжлийн судлаачдаас алдаа, дутагдалтай гэх шүүмж хүлээж авч байсан юм. “Жаргаагүй нар” хэзээ ч үл жаргах мэт тайзнаа ийнхүү дахин амилах нь ээ.

Б.Алтанхуяг

 

Холбоотой мэдээ