Нууранд цөмөрсөн автомашиныг татаж гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Давст сумын ЗДТГ-ын дарга Э.Бат-Орших энэ сарын 4-ний өдөр Торхилог багийн нутагт орших Шүдэнгийн уул гэх газраас микро автомашинд давс ачаад буцах замдаа хиймэл нууранд цөмөрсөн байна.
Улмаар жолооч П.Дашхүүгийн УВА 76-16 улсын дугаартай микро автомашин Давсны уурхайн хиймэл нууранд эргээс 10 метрийн зайнд 3 метрийн гүнд цөмөрсөн гэдэг дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан 12 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оройн 22 цагийн үед газар дээр нь очиж ажиллан аврах ажиллагааг нэн даруй явуулж, 1 дүгээр сарын 5-ны шөнийн 2 цаг 30 минутанд микро автомашиныг нуурнаас татаж гарган иргэн П.Дашхүүд хүлээлгэн өгсөн байна.
Азаар хүний амь эрсдээгүй байна. Гол, нууран дээгүүр явахдаа анхааралтай болгоомжтой байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа. Автомашин цөмөрсөн газар нь аймгийн төвөөс хойд зүгт, 155 км-т оршдог аж.
Б.Батхүү