Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ бага зэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-06 16:58:38

Шинэ он гарсаар энэ сарын 4-ний байдлаар хонь, үхрийн мах 5000-5800 төгрөгийн үнэтэй байна. Дорнод гурил кг нь 1000 төгрөг, элсэн чихэр 2400 төгрөг, цагаан будаа 2100 төгрөг байгаа нь өмнөх онтой харьцуулбал 100-200 төгрөгөөр нэмэгджээ.

Дорнодын хувьд гурилын үйлдвэртэй, гаднын гурил нэг их хэрэглэдэггүй болохоор үнэ ханш тогтвортой явж ирсэн. Харин махны үнэ өмнөх сартай харьцуулбал өссөн дүн харагдаж байна. Шатахууны үнийн хувьд өмнөхөөс бага зэрэг буурчээ. Ноолуур кг нь 40000 төгрөг байгаа нь өмнөх жилийн энэ үеийн ханш юм.

                                                                                                                                            Б.Туяа

Холбоотой мэдээ